Ачаалж байна...

CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

CERVIRAY EXPERT ПРОГРАМ ХАНГАМЖ

Estimated reading: 1 minute 273 views
[ПРОГРАМД НЭВТРЭХ]
  • Нэвтрэх хуудас нь ID, нууц үг, англи хэлийг сонгох товчлуурыг харуулах бөгөөд нөхцөл байдлаас хамааран програмын зөвшөөрлийн цонх, програмыг шинэчлэх цонх гарч ирнэ.
Зураг 41 - Нэвтрэх хуудас
  • “Хэл сонгох” хэсгийг дарснаар доорх [Зураг 42]-ын дагуу “хэл сонгох” цонх гарч ирэх ба сонгосон хэлээр нэвтрэх хуудас гарч ирэх ба програм цаашид сонгосон хэл дээр ажиллана.
Зураг 42 - Хэл сонгох хэсэг
Зураг 43 - Хэл сонгох цонх
  • Хэрэв програмын шинэчлэлт гарсан бол доорх зурганд үзүүлсэн програмын шинэчлэлтийн дохиоллын цонх гарч ирэх ба [OK] товчийг дарснаар шинэчлэлтийг татаж суулгана.
Зураг 44 - Програмын шинэчлэлт хийх Pop-Up цонх
  • Аппликешны зөвшөөрөл: Програмыг ашиглахын тулд зөвшөөрөл асуусан цонх гарч ирэх үед зөвшөөрөл өгөх ёстой.
  • Үнэлгээний төрөл: Cerviray Expert програм нь алсын зайн болон газар дээрх үнэлгээ гэсэн хоёр хувилбарт хуваагдана. Хувилбарыг урьдчилан тохируулж болох бөгөөд тохиргооноос хамааран нэвтрэх үед тохирох хувилбараар нэвтэрнэ.
Fig-45-1
45-р зураг - Үнэлгээний төрлөөс хамаарсан цэс
  • Алсын зайн үнэлгээ: Нарийн мэргэжлийн эмч нь Cerviray Expert програмыг ашиглан эмч нарын хүсэлтийн дагуу алсын зайнаас үнэлгээ оношлогоог гүйцэтгэдэг бөгөөд өвчтөний хувийн мэдээлэл нууцлагдсан байдаг.
  • Газар дээрх үнэлгээ: Үзлэг хийж буй эмч нь газар дээр нь эцсийн үнэлгээ, оношлогоог хийх бөгөөд эмч өвчтөний мэдээлэл болон бусад эцсийн үнэлгээний тайланг үзэх боломжтой.
[АЛСЫН ЗАЙН ҮНЭЛГЭЭ]
  • Нэвтрэн орсны дараа доорх [Зураг 46] үндсэн хуудас гарч ирэх ба эхний хуудас нь үнэлгээний хүлээлгийн жагсаалт юм.
  • Дэлгэцийн зүүн талд хажуугийн цэс байгаа бөгөөд дээд хэсэгт байрлах товчийг дарснаар үүнийг нээж, хааж болно.
  • Хэрэв та алсын зайн үнэлгээг сонговол хэрэглэгч Cerviray Expert программ хангамжийг ашигласан эмчийн дансаар бус харин томилогдсон уншигчийн бүртгэлээр нэвтэрнэ.
Зураг 46 - Үндсэн хуудас - Үнэлгээний хүлээлгийн жагсаалт
Зураг 47 - Үндсэн хуудас - Хажуугийн цэс
  • Хажуугийн цэс нь дараахь зүйлсийг агуулна.
Тэмдэг Нэршил Тайлбар
Үнэлгээний хүлээлгийн жагсаалт Товшсоны дараа үнэлгээний хүсэлт бүхий хүлээлгийн жагсаалт руу дахин чиглүүлнэ.
Үнэлгээний бичилтийн товчлуур Товшсоны дараа үр дүнгийн жагсаалтын хуудас руу дахин чиглүүлнэ.
Тохиолдол судлах товчлуур Товшсоны дараа судалгааны кейс хуудас руу дахин чиглүүлнэ.
Төлбөрийн товчлуур Товшсоны дараа төлбөрийн товчлуур руу шилжих болно.
Тохиргоо товч Товшсоны дараа тохиргооны хуудас руу шилжинэ.
  • Үнэлгээний хүлээлгийн жагсаалтад дараах зүйлсийг харуулна.
Тэмдэг Нэршил Тайлбар
Дууссан тохиолдолуудыг илгээх Дууссан тохиолдолуудыг илгээх товчлуур.
Дахин сэргээх Үнэлгээний хүлээлгийн жагсаалтыг дахин сэргээх.
Нийт тохиолдлууд Хүлээгдэж буй нийт тохиолдлын тоог харуулна.
Тохиолдлын дугаар Тохиолдлын дугаар
Хүсэлтийн огноо Үнэлгээний хүсэлтийг хүлээн авсан огноо/цаг.
Эмнэлгийн нэр Унших хүсэлт гаргасан эмнэлгийн нэр
Хиймэл оюун ухааны үр дүн Хүсэлт гарган илгээгдсэн зургууд дээр үндэслэсэн Cerviray кольпоскопоор үр дүнг эхлээд тооцдог. Үр дүн нь "Positive (CIN 1, CIN2/3, CIN3+)" үед "Suspicious" буюу "Сэжигтэй" гэж харуулна.
Төлөв Үнэлгээг гүйцээсэн эсэхийг "Complete", дутуу үнэлгээг "Incomplete" гэж харуулна.
Үнэлгээний үр дүн Үнэлгээний үр дүнг харуулахдаа сөрөг үр дүнг "N" хэлбэрээр харуулах ба бусад үр дүнг "P1", "P2", "P3" сонголтын үр дүнтэй адил харуулна.
Үйлдэл Одоогийн жагсаалтыг үнэлэхийн тулд үнэлгээний дэлгэц рүү буцах үйлдэл.
[ҮНЭЛГЭЭНИЙ ХҮЛЭЭЛГИЙН ЖАГСААЛТ]
  • Нэвтрэн орсны дараа доорх [Зураг 46] үндсэн хуудас гарч ирэх ба эхний хуудас нь үнэлгээний хүлээлгийн жагсаалт юм.
  • Дэлгэцийн зүүн талд хажуугийн цэс байгаа бөгөөд дээд хэсэгт байрлах [Цэс] товчийг дарснаар үүнийг нээж хааж болно.
  •  Хэрэв та алсын зайн үнэлгээг сонговол уншигч эмч Cerviray Expert программ хангамжийг ашиглан ердийн эмчийн бүртгэлээр бус харин уншигч эмчийн бүртгэлээр нэвтэрнэ.
Зураг 46 - Үнэлгээний хүлээлгийн жагсаалтын хуудас
Зураг 47 - Хажуугийн цэс нээгдсэн байдал
[ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС]
  • Үнэлгээний хуудсан дээр хэрэглэгч кольпоскопийн шинжилгээ хийж, сонгосон өвчтөний морфологийн дүгнэлтийг өгөх боломжтой. Үнэлгээний хуудасны зүүн талд Cerviray-ийн анхны олдворууд (A.I. Үр дүн ба дараалан авсан зургууд) харагдана. Анхны олдворуудыг зөвхөн үнэлгээнд туслах зорилгоор ашиглах ёстойг анхаарна уу! Үнэлгээний хуудасны баруун талд хэрэглэгч үнэлгээний үр дүнг сонгох боломжтой бөгөөд бусад дүгнэлт, тайлбарыг нэмэх боломжтой.
Зураг 48 - Үнэлгээний хуудас
  • Үнэлгээний хуудас нь дараах мэдээллийг харуулна.
Тэмдэг Нэршил Тайлбар
A.I. үр дүн Анхны үр дүнг харуулна.
A.I. үзүүлсэн үр дүн Cerviray Colposcope (өвчтөний программ хангамж)-ийн анхны илэрцүүдийг Сөрөг болон Эерэг 3 зэрэглэлээр, түүний магадлалын хувь хэмжээг хувиар харуулдаг.
Үр дүнгүй буюу хангалтгүй Зургийг умайн хүзүү гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд "Unsat" тэмдгийг харуулна.
A.I. үзүүлсэн үр дүн Cerviray Colposcope (өвчтөний программ хангамж)-ийн анхны илэрцүүдийг Сөрөг болон Эерэг 3 зэрэглэлээр, түүний магадлалын хувь хэмжээг хувиар харуулдаг.
Үнэлгээний зураг Cerviray Colposcope-ийн анхны үр дүнгийн дагуу үнэлэх зургийг харуулна.
Судлагдахуун болгохоор сонгох Судлагдахуун болгох тохиолдлын жагсаалтад нэмнэ.
Тохиолдлын дугаар Тохиолдлын дугаарыг харуулж байна.
Өгөгдсөн огноо Өгөгдсөн өдөр, цаг хугацаа.
Нас Өвчтөний нас
Жирэмслэлт Өвчтөн жирэмсэн эсэх тэмдэглэгээг харуулна.
Тайлбар Эмчийн дүгнэлт, тайлбар үлдээх хэсэг.
More - товчлуур Өвчтөний нэмэлт мэдээллийг шалгахын тулд дарна уу! (жишээ нь, өмнөх үнэлгээний түүх)
Үнэлсэн үнэлгээ Эцсийн үнэлгээний үр дүнг шалгах
Үр дүнгүй буюу хангалтгүй Хангалтгүй байгаа шалтгааныг шалгаж мэдэхийн тулд баруун сумыг дарна уу!
Олдворууд Эмнэлзүйн эцсийн тайлбарыг оруулах
Бусад олдворууд Нэмэлт үр дүнг сонгох (хоргүй)
Загвар тайлбарын товч Тохиргоо > Тайлбарын загвар тохиргоо хэсэгт бүртгэгдсэн эцсийн сэтгэгдлийг сонгоод олдворын талбарт автоматаар оруулна
Морфологи Морфологи
Морфологи Морфологийн хэвийн бус илэрцийг нэмэх буюу хасах
Хаах товчлуур Одоогийн үнэлгээний хуудаснаас гарахын тулд дарна.
Буцах товчлуур Өмнөх үнэлгээний тохиолдол руу очно.
Дараах товчлуур Дараагийнгийн үнэлгээний хуудсано очихын тулд дарна.
Хадгалах товчлуур Үнэлгээний үр дүнг хадгална.

Leave a Comment

Нийтэд түгээх

CERVIRAY EXPERT ПРОГРАМ ХАНГАМЖ

Холбоосыг хуулбарлах

АГУУЛГА