Ачаалж байна...

CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

ЗААВАР

Estimated reading: 1 minute 220 views
[УДИРДАМЖ]
  • Энэхүү хэрэглэгчийн гарын авлаганд AIDOT INC компанийн зохион бүтээсэн Cerviray төхөөрөмж болон түүний програм хангамж болон бусад дагалдах хэрэгслийг хэрхэн ашиглахыг тайлбарласан болно. Уг гарын авлагыг Cerviray төхөөрөмжийг тохируулах, ажиллуулах, удирдах, түүнчлэн төхөөрөмжийн бусад  үйлдлийг ойлгоход ашиглана.
[ЗОРИЛТОТ БҮЛЭГ]
  • Энэхүү гарын авлага нь Cerviray төхөөрөмжинд тохируулга хийдэг мөн тус төхөөрөмжийг ажиллуулдаг эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулагдсан болно.
[ТЭМДГҮҮД]
  • Энэхүү гарын авлага дахь анхааруулах тэмдэг бүхий аюулгүй ажиллагааны зааврын дагуу энэ бүтээгдэхүүнийг ашиглах ёстой. Бүтээгдэхүүнийг аюулгүй, зөв ажиллуулахын тулд гарын авлагатай заавал танилцах ёстой.
[АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ]
Аюулгүй ажиллагааны зааврыг үл тоомсорловол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн ихээхэн хохирол учруулж болзошгүй аюултай нөхцөл байдлыг илэрхийлэхэд энэ тэмдгийг ашигладаг.
[МЭДЭЭЛЭЛ]
Энэ тэмдэг нь лавлагаа болон нэмэлт мэдээллийг илэрхийлэхэд ашиглагддаг. Хэрэглэгчид энэ мэдээллийг анхааралтай уншихыг зөвлөж байна.
[ТЭМДЭГЛЭГЭЭ]
  • Бүтээгдэхүүний нэр томъёо, эсвэл хэрэглэгчдэд тодорхой утгыг дамжуулахад шаардлагатай үг, өгүүлбэрийг тодруулан бичсэн байгаа. Энэ нь тухайн үйлдлийг тайлбарлахад бусад техникийн үгсээс хялбар ялгахад тустай.

Leave a Comment

Нийтэд түгээх

ЗААВАР

Холбоосыг хуулбарлах

АГУУЛГА