Ачаалж байна...

CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Estimated reading: 1 minute 189 views
[ХҮСЭЛТ ИЛГЭЭХ]
  • Хиймэл оюун ухаанаар үнэлгээ/оношлогоо хийлгэж тухайн өвчтөний тайланг бий болгохын тулд урьдчилан шалгагдсан зургийг Expert Software руу илгээдэг. Зургийн жагсаалтаас ямар нэгэн анхаарлын тэмдэггүй буюу шаардлага хангасан зургийг сонгоод товчлуурыг дарна уу!
Fig-17
Зураг 17 - Зургаа сонгоод дамжуулах товчийг дарна
  • Дамжуулах товчлуур дээр дарсны дараа сонгож авсан зурагнууд бүхий доорх дэлгэц (Зураг 18) гарч ирнэ.
Fig-18-1
Зураг 18 - Дамжуулах дэлгэц
  • Товчлуур дээр дараад өвчтөн нэмэх эсвэл шинэ бүртгэлийг үргэлжлүүлнэ үү!
Fig 19
Зураг 19 - Өвчтөн сонгох дэлгэц
  • Хэрэглэгч өвчтөний жагсаалтаас өвчтөнийг хайж олох болон шинээр нэмж хийх боломжтой. Төхөөрөмжөөр авсан зургийг Хиймэл оюун ухаанаар үнэлгээ/оношлогоо хийлгэхээр илгээхийн тулд тухайн зурагт хамаарах өвчтөний мэдээллийг заавал оруулсан байна.
Fig 20
Зураг 20 - Шинэ өвчтөний бүртгэл
  • Хэрэв жагсаалтад өгөгдөл мэдээлэл байхгүй бол зургийг илгээхээсээ өмнө шинээр өвчтөнг нэмж, мэдээллийг нь оруулаад сонгох шаардлагатай.
Fig 21
Зураг 21 - Өвчтөн сонгох сонголтыг дуусгах
  • Өвчтөнийг сонгосны дараа дээрх зурагт үзүүлсэн шиг өвчтөний мэдээлэл гарч ирэх ба илгээх товчийг дарсанаар тухайн зураг Хиймэл оюун ухааны сервер рүү илгээгдэнэ.
  • Хэрэв хэрэглэгч зургийг дараа илгээхийг хүсвэл өвчтөний мэдээлэл бүхий зургийг түр зуурын жагсаалтад хадгалж болох бөгөөд ингэхийн тулд товчлуур дээр дарна уу!

Leave a Comment

Нийтэд түгээх

ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Холбоосыг хуулбарлах

АГУУЛГА