Ачаалж байна...

CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

ТӨХӨӨРӨМЖИЙН ПРОГРАМ АЖИЛЛУУЛАХ

Estimated reading: 1 minute 207 views
[ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЭЙС]

– Хэрэглэгчийн тохиргоо: Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх
– Нэвтрэх хуудас: Нэвтрэх болон хэлний сонголт
– Зураг авах хуудас: Өвчтөний умайн хүзүүний хэсгийн зургийг авах
– Цомгийн хуудас: Авсан зургийг хянаж үзэх, мэргэжилтэн рүү илгээх
– Тохиргооны хуудас: Хэрэглэгчийн мэдээлэл, өвчтөний мэдээлэл, түр тохиолдлууд болон нөөц файлуудын жагсаалтыг удирдах, сонголт тохиргоо, мэдэгдэл, санах ой (SD картын формат)

• Нэвтрэхийн тулд ID болон нууц үгээ оруулна уу. Хэрэглэгчийн бүртгэлийг өмнө нь админ үүсгэсэн бөгөөд зөвшөөрөл авсан байх ёстой. Хэрэглэгчийн мэдээлэлд эмнэлгийн нэр, хэрэглэгчийн нэр, нууц үг орсон байх ёстой.

• Хэлний хэсэгт програмын хэлийг өөрчлөх боломжтой.

Cerviray_App_03

• Хэрэв програм шинэчлэлт гарсан гэсэн дээрх цонх гарч ирвэл [OK] гэсэн товчлуур дээр товшиж програм шинэчлэлтийг хийнэ үү!

[ЗУРАГ АВАЛТ]
  • Төхөөрөмжид нэвтрэн орсныхоо дараа голдоо ‘+’ тэмдэгтэй цагаан өнгийн дугуйг чиглүүлэн умайн хүзүүний зургийг авна. Та мөн доорх хүснэгтэд дурдсан дэлгэцийн хоёр талд байрлах хажуугийн цэсийн мөрөнд байрлах функцийг ашиглах боломжтой.
  • Зураг авалтын үеэр умайн хүзүүний хэсгийг аль болох дэлгэцэн дээрх цагаан тойрогт байлгана уу! Ингэснээр Cerviray шинжилгээний үр дүнтэй байх болно.
  • Хэрэв умайн хүзүүний зураг нь чанарын хувьд хүлээн зөвшөөрөх хэмжээнд биш бол дэлгэцийн дээд хэсэгт дараах мэдэгдэл, зураг хэлбэрээр анхааруулга гарна.

Хангалтгүй – Умайн хүзүүний зураг биш байна, цомогт байгаа зурагнуудаа дахин шалгана уу!

Зургийг хадгалахад санах ой хүрэлцэхгүй тохиолдолд зураг авалтын горим болон товчлуур нь гэж хүчингүй болно. Хадгалах тэмдэг нь мөн  өөрчлөгдөх бөгөөд дэлгэц дээр дараах тэмдэг гарч ирнэ.

Батарей дуусч зураг авах боломжгүй болж байна. Төхөөрөмжийг яаралтай цэнэглэнэ үү!

Батарей дуусах дөхөж байгаа тохиолдолд батерейны тэмдэг гарч ирэх ба батарей дууссан тэмдэг дэлгэц дээр дараах байдлаар харагдана:

Батарей дуусч зураг авах боломжгүй болж байна. Төхөөрөмжийг яаралтай цэнэглэнэ үү!

[ХАЖУУГИЙН ЦЭСНИЙ ТАЙЛБАР]
Тэмдэг Нэр Тайлбар
LED Гэрэл Зураг авалтын үед ашигладаг нэмэлт LED гэрлийг асаах/унтраах
Ногоон фильтр Зураг авалтын үед ногоон фильтрийг ажиллуулах/унтраах
Зураг авах товчлуур Зураг авах, бичлэг хийх
Зураг авах товчлуур Зураг авах, бичлэг хийх боломжгүй байна
Шилжүүлэгч товчлуур Зураг авах горимоос бичлэг хийх горим руу шилжүүлэх
Шилжүүлэгч товчлуур Бичлэг хийх горимоос зураг авах горим руу шилжүүлэх
Батарейны төлөв Бүрэн цэнэглэгдсэн байгаа төлөв
Батарейны төлөв Батарей дуусч байгаа буюу цэнэглэх шаардлагатай
Wi-Fi дохио Wi-Fi холболт болон дохионы хүч
Толин тусгал Дэлгэцийн толин тусгалын тохиргооны хуудас руу шилжих
Micro SD картны төлөв Картны ашиглалтын хэмжээ заана. Дээр нь товшоод файл менежер програм руу шилжинэ.
Micro SD картны төлөв Карт дүүрсэн байна. Авсан зургийг хадгалах боломжгүй.
Тохиргоо Програмын шинэ хувилбар эсвэл уншаагүй мэдэгдэл гарсан үед "!" тэмдэглэгдсэн байна. Тэмдэг дээр товшсоноор тохиргооны хуудас руу шилжинэ.
[ДЭЛГЭЦНИЙ ЦЭСНИЙ ТАЙЛБАР]
Тэмдэг Нэр Тайлбар
Эмнэлгийн нэр Үзлэг хийж буй эмнэлгийн нэр
Огноо Үзлэг хийх үеийн он, сар, өдөр, цаг, минут
Дэлгэцийн тэмдэглэгээ Камер чиглүүлэгч тэмдэглэгээ. Умайн хүзүүний хэсгийн зургийг зөв авахад туслах зориулалттай дэлгэцэн дээрх байнгын тэмдэглэгээнүүд (хэрээс болон дугуй).

Leave a Comment

Нийтэд түгээх

ТӨХӨӨРӨМЖИЙН ПРОГРАМ АЖИЛЛУУЛАХ

Холбоосыг хуулбарлах

АГУУЛГА