Ачаалж байна...

CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Estimated reading: 1 minute 214 views
[АЛДААНЫ МЭДЭГДЭЛ]

Төхөөрөмжийн ажиллагаа доголдсон тохиолдолд дэлгэцэн дээрх алдааны мэдэгдлийг хамгийн түрүүнд харна уу!

Нөхцөл байдал Алдааны мэдэгдэл
Камер дээр алдаа гарсан үед. Error occurred on camera
Файлыг хадгалах явцад алдаа гарах үед. There was a problem saving the file
Видео бичлэг хийх явцад алдаа гарах үед. There was a problem recording video
[АЛДААГ ОЛЖ ЗАСВАРЛАХ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ]

AIDOT нь энэхүү гарын авлагад зааснаас бусад тохиолдолд Cerviray төхөөрөмж дээр засвар үйлчилгээ хийх, засварлахыг хориглодог. Хэрэв Cerviray төхөөрөмжийн үйл ажиллагаа доголдсон эсвэл хангалтгүй ажиллаж байна гэж үзэж байгаа бол AIDOT-ийн хэрэглэгчийн үйлчилгээний багтай холбогдохын өмнө доорх зааврыг дагана уу! Энэ нь асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхэд хялбар, хурдан байх болно.

[АЛДААГ ОЛЖ ЗАСВАРЛАХ ЗААВАР]

Дараах хүснэгтэд Cerviray төхөөрөмжинд тохиолдож болох тодорхой асуудлуудыг жагсаав.
Аюулгүй байдлын бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлгийг дагаж, алдааг олж засварлах оролдлого хийхээсээ өмнө хэрэглэх зааврыг анхааралтай уншиж, бүрэн ойлгосон эсэхээ шалгаарай.
Техникийн дэмжлэгтэй холбогдохын өмнө төхөөрөмжийг унтрааж, цахилгааны залгуураас салгаж, дахин асааж үзнэ үү! Санал болгож буй арга хэмжээнүүдийн аль нэг нь асуудлыг шийдэж чадахгүй бол AIDOT-ын харилцагчийн үйлчилгээний баг (marketing@aidot.ai) эсвэл орон нутгийнхаа AIDOT төлөөлөгчтэй холбогдоно уу!

Тайлбар Боломжит шалтгаан Хэрэглэгчийн үйлдэл
Асаах товчийг дарахад төхөөрөмж асахгүй байхад. Цэнэглэгчийн гэмтэл - Цэнэглэгчийг цэнэглэгч суурьтай холбоход суурь дээрх LED гэрэл асахгүй байна.
Батарей хангалттай цэнэггүй болсон - Цэнэглэгчийг төхөөрөмжид шууд холбох үед дэлгэцний LED гэрэл асах боловч цэнэглэгч кабелийг салгахад буцаж унтарна.
Үйлчилгээний тусламжтай холбоо барина уу!
Төхөөрөмжийн автомат фокуслагч ажиллахгүй байгаа тул зураг бүдгэрч эсвэл зураг авахгүй байна. Үзлэг хийж буй орчин хэтэрхий харанхуй байна - Урд камерын нэмэлт LED гэрэл асаж байгаа эсэхийг шалгаарай. Урд камерын нэмэлт LED гэрэл асаалттай байсан ч автомат фокуслагч ажиллахгүй бол үйлчилгээний тусламжтай холбогдоно уу!
Төхөөрөмжийн функцууд хэвийн ажиллахгүй байна - Төхөөрөмжийн батарейны цэнэг хангалттай байгаа эсэхийг шалгаарай. Батарейг цэнэглэсний дараа дахин зураг авч үзэх эсвэл цэнэглэгчийг үндсэн төхөөрөмжинд шууд холбож дахин зураг авч үзнэ. Хэрэв автомат фокуслагч дахин ажиллахгүй бол үйлчилгээний тусламжтай холбогдоно уу!
Програм хангамжийн шинэчлэлт хийх боломжгүй байна. Wifi-д холбогдоогүй байна. WiFi SSID-г дахин баталгаажуулж, дахин холбоно уу! Өөр WiFi-г залгаад SSID-д холбоно уу! Үйлчилгээний тусламжтай холбогдоно уу!
Системийн доголдол. Үйлчилгээний тусламжтай холбогдоно уу!
Зургууд Expert сервер рүү илгээгдэхгүй байхад. WiFi-д холбогдоогүй байна. WiFi SSID-г дахин баталгаажуулж, дахин холбоно уу! Өөр WiFi-г залгаад SSID-д холбоно уу! Үйлчилгээний дэмжлэгтэй холбоо барина уу!
Мэдрэгчтэй дэлгэц дээр дарахад ажиллахгүй. LCD-ийн эвдрэлтэй байна. Үйлчилгээний дэмжлэгтэй холбоо барина уу!
[АШИГЛАСНЫ ДАРААХ ХАДГАЛАЛТ БА МЕНЕЖМЕНТ]

1) Хэрэв төхөөрөмжинд ямар нэгэн гадны бодис хүрвэл тогтмол цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийх журмын дагуу цэвэрлэх ёстой.
2) Хэрэглэсний дараа төхөөрөмжийг цэнэглэх тавиур дээр цэнэглэнэ.
3) Төхөөрөмжийг чийгээс хол хуурай газар хадгална.
4) Тоос шороогүй цэвэрхэн орчинд хадгална.
5) Хэрэглэхийн өмнө батерейны төлөвийг шалгах хэрэгтэй.
6) Цэнэглэх үед батарейг цэнэглэгдэж байгаа эсэхийг байнга шалгаж байгаарай.

[ТӨХӨӨРӨМЖ ХЭРЭГЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС]
1) Ашиглалтын зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно.
2) Хэрэглэхийн өмнө хэрэглэгчийн гарын авлагыг уншина уу!
3) Ашиглалтын явцад төхөөрөмжийг шалан дээр буулгахгүй байхыг анхаарна уу!
4) Линзний хэсэгт тоос шороо орохоос болгоомжил.
5) Аюулгүй ажиллагааны дагуу ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дараах тохиолдолд үйлчилгээний ажилтантай холбоо барина уу!
– Цахилгааны утас гэмтсэн үед
– Шингэн асгарсан эсвэл төхөөрөмж эвдэрсэн үед
– Аянга цахилгаан цохих эсвэл удаан хугацаагаар ашиглаагүй үед цахилгаан тэжээлийг салгана уу!
– Гэмтсэн цахилгааны залгуур, салаалагчийг бүү ашигла!
– Өөрийн мэдэж төхөөрөмжийг задалж болохгүй.
Аливаа засвар, задаргаа, угсралтыг зөвхөн манай компанийн итгэмжлэгдсэн ажилтнууд хийх ёстой.
– Зураг авах үед хөдөлгөж болохгүй.
– Ашиглаж байгаа төхөөрөмжид ямар нэгэн хэвийн бус байдал гарвал цахилгааныг нэн даруй унтрааж эсвэл ашиглахаа зогсооно уу!
6) Кибер аюулгүй байдлын асуудал гарсан тохиолдолд яаралтай манай төлөөлөгч рүү залгаж мэдэгдэх ба зохих зааварчилгаа ирэх хүртэл төхөөрөмжийг бүү ашигла!
7) Сүлжээний анхааруулга
Cerviray төхөөрөмжийг бусад электрон төхөөрөмж холбогдсон сүлжээнд холбох нь аюулгүй байдлын эрсдэлийг үүсгэж болзошгүй. Хамгаалалтгүй сүлжээнд холбогдохгүй байхыг зөвлөж байна. Мөн хэрэглэгчид сүлжээний эрсдэлийг байнга тодорхойлж, дүн шинжилгээ хийж, үнэлж байх ёстой. Сүлжээнд гарсан өөрчлөлтүүд нь шинэ эрсдэлүүдийг үүсгэж болзошгүй тул эдгээр эрсдэлд нэмэлт дүн шинжилгээ хийх шаардлага үүсч магадгүй юм.

– Сүлжээний өөрчлөлтөд дараахь зүйлс орно.
① Сүлжээний тохиргоог өөрчлөх
② Сүлжээнд нэмэлт элементүүдийг холбох
③ Сүлжээнээс элементүүдийг салгах
④ Сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг шинэчлэх
⑤ Сүлжээнд холбогдсон тоног төхөөрөмжийг шинэчлэх

  • Шатамхай шүршигч, азотын исэл, шатамхай мэдээ алдуулагч хийн ойролцоо битгий хэрэглээрэй.
  • Cerviray төхөөрөмжийг бусад электрон төхөөрөмжийн ойролцоо эсвэл бөөгнөрсөн байх үед цахилгаан соронзон нийцтэй байдал алдагдаж, үйл ажиллагаанд нь асуудал үүсэж болзошгүй.
  • Cerviray төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс заагаагүй нэмэлт хэрэгсэл, хувиргагч, кабелийг ашиглах нь цахилгаан соронзон цацрагийг нэмэгдүүлж, төхөөрөмжийн цахилгаан соронзон дархлааг бууруулж, үйл ажиллагаанд асуудал үүсгэж болзошгүй.
  • Зөөврийн радио долгионт холбооны төхөөрөмжийг (антенны кабель болон гадаад антен зэрэг захын төхөөрөмжүүдийг багтаасан) Cerviray төхөөрөмж эсвэл кабелийн аль нэг хэсгээс 30 см (12 инч) зайд ашиглах үед төхөөрөмжийн гүйцэтгэл буурч болзошгүй.
  • Ашиглагдаж байгаа адаптер нь баталгаажсан байх ёстой.
  • Cerviray төхөөрөмжийг цахилгаан тэжээлээс салгахад саадтай газар битгий ашиглаарай.
[СҮЛЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ]

1) Cerviray сүлжээний холболтын зорилго
Сүлжээний холболт нь програм хангамжийг автоматаар шинэчлэх, нэвтрэх, хэрэглэгчийн мэдээллийг засварлах, нууц үг солих зэрэгт зориулагдсан.
2) Cerviray сүлжээний холболтод шаардлагатай тохиргоо
– Сүлжээний төрөл: Wi-Fi
– Давтамж: 2.4 GHz
– Стандарт: IEEE 802.11b/g/n
3) Cerviray сүлжээний холболтод шаардлагатай тохиргоо
2.4GHz-ийг дэмждэг, WPA2PSK + AES гэж тохируулсан нэвтрэлт танилт, шифрлэлттэй, интернетэд холбогдсон утастай эсвэл утасгүй роутер.
4) Cerviray сүлжээний холболтын техникийн үзүүлэлтүүд (аюулгүй байдлын функцуудыг оруулаад)
– Сүлжээний төрөл: Wi-Fi
– Давтамж: 2.4 GHz
– Стандарт: IEEE 802.11b/g/n
– Баталгаажуулалт ба шифрлэлт: WPA2PSK + AES
5) Cerviray болон сүлжээнд холбогдсон бусад төхөөрөмжүүдийн хоорондох мэдээллийн урсгал ба зам Cerviray нь утастай эсвэл утасгүй роутераар дамжуулан Wi-Fi-тай сүлжээнд холбогдсон. Cerviray нь HTTP S холболтоор бүртгэгдсэн IP-ээр дамжуулан Expert сервер рүү өгөгдөл илгээж, хүлээн авдаг. JSON өгөгдлийн төрөл болон түлхүүр утгын аргыг ашигладаг.
6) Cerviray болон холбогдсон сүлжээний хоорондох сүлжээний алдаанаас үүдэлтэй аюул
– Програм хангамжийн хувилбарын мэдээллийг ачаалах боломжгүй
– Програм хангамжийн суулгацын файлуудыг татаж авч чадаагүй
– Нэвтрэх боломжгүй байна
– Хэрэглэгчийн мэдээллийг засах боломжгүй
– Нууц үг солих боломжгүй

[ТӨХӨӨРӨМЖИНД ТОХИРОМЖТОЙ ОРЧИН]

1) Үйл ажиллагааны орчин
Хүчтэй чичиргээтэй газраас хол байлгаж, зохих орчин, нөхцлийг бүрдүүлээрэй.

Температурын хүрээ +10°C ~ +40°C
Харьцангуй чийгшлийн хүрээ 30% ~ 75% харьцангуй чийгшил (RH) (Шүүдэргүй)
Атмосферийн даралтын хүрээ 700гПа ~ 1060гПа
Бусад Нарны шууд тусгалгүй Шатамхай болон идэмхий хий байхгүй

2) Хадгалалт, тээвэрлэлт
Аюулгүй хадгалах, тээвэрлэхийн тулд та температур, чийгшил, атмосферийн даралттай холбоотой үйлдвэрлэгчийн зөвлөмжийг дагаж мөрдөх ёстой.

Температурын хүрээ -20°C ~ +75°C
Харьцангуй чийгшлийн хүрээ 10% ~ 55% харьцангуй чийгшил (RH) (Шүүдэргүй)
Атмосферийн даралтын хүрээ 700гПа ~ 1060гПа
Бусад Идэмхий хий байхгүй
[ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭГЭЭ, БАЙНГЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ]
ТАЙЛБАР: Төхөөрөмжийг цэвэрлэхийн өмнө цахилгааны утсыг үргэлж салга. Бүтээгдэхүүнийг цэвэрлэх шаардлагатай бол цагаан архи, энгийн саармаг угаалгын шингэн, цэвэр ус шингээсэн зөөлөн даавуун алчуураар арчиж болно.
  • Хэт их устай алчуураар арчих, ямар нэгэн шингэнийг шууд төхөөрөмжид хүргэхийг хориглоно.
  • Аммиак, ацетон, давсны хүчил (HCl) зэрэг хуванцар эдлэлд хэрэглэхийг зөвшөөрөөгүй цэвэрлэгээний бодисыг хэрэглэхийг хориглоно.
  • Цэвэрлэгээний явцад цэвэрлэгч бодис болон цэвэрлэгээний шингэнийг төхөөрөмжийн аль нэг хэсэгт урсаж орохоос сэргийлнэ.
Үзлэгийн үеэр төхөөрөмж санамсаргүйгээр бохирдсон бол түүнийг цэвэрлэхийн тулд зөвхөн зөвшөөрсөн ариутгах уусмалыг ашиглана уу! Энэхүү халдваргүйжүүлэх арга хэмжээ авахын өмнө төхөөрөмжийг унтрааж, цахилгааны утсыг салгах шаардлагатай.
Төхөөрөмжийн халдваргүйжүүлэлт хийхдээ хувийн хамгаалалтын хэрэгсэл (ХХХ) заавал ашиглана уу!

Хэрэглэгч сар бүр цэвэрлэх, засвар үйлчилгээний зааврын дагуу Cerviray төхөөрөмжийг (цэвэр бие, дүрсний толгойн урд шил, LCD дэлгэц, суурь гэх мэт) цэвэрлэж/арчлах ёстой.

[ТОГТМОЛ ШАЛГАЛТ]

Cerviray төхөөрмж дээр ердийн цахилгааны аюулгүй байдлын шалгалт хийхээсээ өмнө анхааралтай уншина уу!
1) Өдөр тутмын шалгалт

  • Хэрэв та бүтээгдэхүүний гадна талд ан цав байгаа эсэхийг шалгаж байгаа бол үйлдвэрлэгч эсвэл худалдагчтай холбоо барина уу.
  • Хэрэв та бүтээгдэхүүн дээр гадны бодис байгаа эсэхийг шалгаж байгаа бол хуурай даавуу эсвэл спиртээр арчиж үзнэ.
  • Цэнэглэгчийг суурин цэнэглэгчтэй холбосон үед LED гэрэл асч байгаа эсэхийг шалгана уу!
  • Хэрэв та Cerviray төхөөрөмжийг цэнэглэгчтэй холбосон суурин цэнэглэгч дээр байрлуулсан бол Cerviray төхөөрөмжийн цэнэглэгч LED асч байгаа эсэхийг шалгана уу!
  • Төхөөрөмжийн ойролцоо мэдэгдэж байгаа Wi-Fi  SSID-г хайж, SSID хэвийн холбогдсон эсэхийг шалгана уу!

2) Долоо хоног бүр шалгах

  • Төхөөрөмж бүрэн ачаалахад хангалттай хугацаа өгөх хэрэгтэйг анхаарна уу! Mэдрэгчтэй дэлгэц дээр хэрэглэгчийн нэвтрэх дэлгэц гарч ирэх хүртэл хүлээнэ. (ихэвчлэн 1 минут) 
  • Мэдрэгчтэй дэлгэц дээрх гэрлийн товчлуурыг дарж урд камерны хэсгээс гэрэл гарч байгаа эсэхийг харна уу!
  • Үндсэн төхөөрмжийн их бие дээрх товчлуурыг дарж,  товчлуур зөв чиглэлд хөдөлж ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулна уу!
  • Мэдрэгчтэй дэлгэц дээрх цомгийн товчийг дарж SD картнаас зураг ачаалагдаж байгаа эсэхийг шалгана уу!
[ЦАХИЛГААН СОРОНЗОН НИЙЛЭМЖ]

Cerviray төхөөрөмж нь доорх цахилгаан соронзон үзүүлэлтүүдийг хангасан орчинд ашиглах зориулалттай.
Cerviray төхөөрөмж нь цахилгаан соронзон интерференцийн (EMI) нөлөөг тэсвэрлэх, хамгийн сүүлийн үеийн EMC стандартыг хангахаар бүтээгдсэн. Гэсэн хэдий ч хэт өндөр түвшний цахилгаан соронзон энерги (IEC 60601 1 2-т заасан түвшнээс дээш) нь хөндлөнгийн оролцоо үүсгэж болзошгүй. EMI-ийн эрсдлийг бууруулахын тулд дараах зөвлөмжийг дагаж мөрдөнө үү.

  • Хөдөлгөөнт хоёр талын радио, гар утас зэрэг хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийг төхөөрөмжийн ойролцоо бүү ашигла.
  • Тодорхойгүй EMI гарсан тохиолдолд эхлээд ойролцоох радио, телевиз гэх мэт дамжуулагч байгаа эсэхийг шалгана уу! Ийм тохиолдолд төхөөрөмжийн байршлыг өөрчлөх эсвэл дамжуулагч болон төхөөрөмжийн хооронд хамгаалалтын хаалт суурилуулах шаардлагатай.
  • Хүчтэй цахилгаан соронзон энерги ялгаруулдаг төхөөрөмжүүдийн (цахилгаан цочроох төхөөрөмж, цахилгаан мэс заслын хэсэг, богино долгионы/богино долгионы эмчилгээ, рентген, CT, MRI гэх мэт) ойр орчмын газарт төхөөрмж эвдрэх эсвэл буруу үр дүн гарч болзошгүй.
[ТӨХӨӨРӨМЖИЙГ УСТГАЛД ОРУУЛАХ]
Cerviray төхөөрөмж нь өндөр чанартай эмнэлгийн бүтээгдэхүүн юм. Ашиглалтын хугацаа нь дууссаны дараа мэргэжлийн байгууллагын устгалд оруулах ёстой. ЕХ-ны удирдамжийн дагуу (WEEE and RoHS) Cerviray төхөөрөмжийг ахуйн хог хаягдал руу хаяж болохгүй. Тухайн улс оронд хүчинтэй байгаа хуучин тоног төхөөрөмжийг устгах хууль тогтоомж, дүрэм журмын дагуу устгалд оруулах ёстой. Энэ бүтээгдэхүүнийг хууль бусаар хаях нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Leave a Comment

Нийтэд түгээх

ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоосыг хуулбарлах

АГУУЛГА