Ачаалж байна...

CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

ТОХИРГОО

Estimated reading: 1 minute 173 views
[ТОХИРГООНЫ ЦЭС]
Тохиргооны товчлуур дээр дарснаар хэрэглэгч тохиргооны цэс рүү нэвтрэх боломжтой.
Cerviray_App_18_Setting_Page
Зураг 3 - Тохиргооны цэсийн дэлгэц
Тэмдэг Нэршил Тайлбар
Буцах товчлуур Буцах товчлуурыг дарснаар өмнөх дэлгэцэн дээр очно.
Хэрэглэгчийн тохиргоо Хэрэглэгчийн дансны мэдээллийг удирдах боломжтой.
Сонголттой тохиргоо Аппликешн доторх янз бүрийн сонголтуудыг тохируулах.
Өвчтөний удирдлага Өвчтөний жагсаалт удирдах.
Түр жагсаалт Өмнө нь хийсэн үзлэгийн түр тэмдэглэл.
Нөөц фолдер Өвчтөн бүрийн бүх зургийг энд хадгалах боломжтой.
Мэдэгдэл Үйлдвэрлэгчийн мэдэгдэл (AIDOT Inc.)
- Програм хангамжийн шинэ хувилбар гарлаа.
SD Карт форматлах SD карт дээрх бүх өгөгдлийг устгах.
Програмын мэдээлэл Мэдээллийн pop-up цонх.
Шинэчлэлт APP-д шинэчлэлт орсон тохиолдолд гарч ирнэ.
Cerviray_App_19_Pop_up
Зураг 4 - Аппликешний мэдээлэл
  • Мэдээллийн pop-up цонх
Cerviray_App_20_Update_Windows
Зураг 5 - Тохиргооны дэлгэц – Аппликешн шинэчлэх тэмдэг
  • Аппликешн шинэчлэх тэмдэг (Програмын шинэ хувилбар гарсан үед энэ програм шинэчлэх тэмдэг харагдана.)
[ХЭРЭГЛЭГЧИЙН ТОХИРГОО]
  • Хэрэглэгчийн тохиргооны хуудаснаас та хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг шалгаж, засварлаж болно.
Cerviray_App_21_User_Settings
Зураг 27 - Хэрэглэгчийн мэдээлэл
  • Та гарах товчлуурыг дарснаар баталгаажуулах цонх гарч ирэх ба [OK] товчлуурыг дарснаар програмаас гарах бөгөөд дэлгэц дахин анхны нэвтрэх хуудас руу шилжинэ.
  • Нууц үг, нэр, имэйл, холбоо барих дугаараа өөрчлөхийн тулд баруун талд байгаа харандаа товчийг дарна уу!
Cerviray_App_22_User_Settings_Save
Зураг 28 - Хэрэглэгчийн мэдээлэл - Мэдээллийг өөрчлөх
  • [Save] товчлуурыг дарснаар өөрчлөлт хадгалагдана.
Cerviray_App_23_User_Settings_Password
Зураг 6 - Нууц үг солих
  • Энэ дэлгэцэн дээр нууц үгээ солихын тулд одоогийн нууц үгийг, шинэ нууц үгийг, мөн шинэ нууц үгийг дахин оруулаад [Save] товчлуур дээр дарна.
    Нууц үг дараах шаардлагыг хангасан эсэхийг шалгана уу!
         1) Нууц үгийн хамгийн бага урт нь 5-аас доошгүй байх ёстой.
         2) Дор хаяж нэг тэмдэгт шаардлагатай.
         3) Дор хаяж нэг том үсэг шаардлагатай.
         4) Нууц үгийн хугацаа 90 хоногийн дараа дуусна.
[ӨВЧТӨНИЙ БҮРТГЭЛ]
  • Хэрэглэгч өвчтөнийг удирдах хэсгээс одоо байгаа өвчтөний бүртгэлд шинэ өвчтөн оруулах, бүртгэлээс өвчтөн устгах зэрэг үйлдэл хийх боломжтой.
Cerviray_App_24_Patients_Manage
Зураг 7 - Өвчтөний жагсаалт
  • Хэрэглэгч товчлуурыг товшсоноор шинэ өвчтөний мэдээллийг оруулах боломжтой. Хадгалахын тулд [Add] товчлуурыг дарна.
Cerviray_App_25_Patients_Manage
Зураг 8 - Шинэ өвчтөнийг бүртгэх
[ТҮР ЖАГСААЛТ]
  • [Temporary List] түр жагсаалтын дэлгэцээс хэрэглэгч өмнө нь хадгалсан түр тохиолдлуудыг харах боломжтой.
Cerviray_App_26_Temporary_List
Зураг 9 - Тохиргооны дэлгэцэн дэх түр жагсаалт
  • Түр жагсаалтын тэмдэгийн баруун дээд буланд байгаа тоогоор энэ жагсаалтад байгаа түр хадгалагдсан тохиолдлын тоог илэрхийлдэг.
Cerviray_App_27_Temporary_List
Зураг 10 Түр зуурын жагсаалтанд байгаа тохиолдлууд
  • Хэрэглэгч жагсаалтаас нэг тохиолдлыг сонгоод, товчлуурыг дарж Хиймэл оюун ухааны сервер рүү цаашдын үнэлгээ/оношлогоонд явуулах боломжтой.
Cerviray_App_28_Temporary_List
Зураг 11 - Түр жагсаалтан дээрээс үнэлгээнд явуулах
[НӨӨЦ ХАВТАС]
Cerviray_App_29_Backup_Folder
Зураг 12 - Нөөц хавтас
  • Товчлуур дээр дарснаар хэрэглэгч хамгийн сүүлийн үеийн дарааллаар зургуудыг ангилах боломжтой.
  • Товчлуур дээр дарснаар шалгах нүд идэвхжиж, видеог сонгох боломжтой болно.
  • Сонгосон зураг болон видеог устгаж болно.
  • Цаашдын үнэлгээ/оношлогоо хүсэхийн тулд зургаа сонгоно.
[СОНГОЛТТОЙ ТОХИРГОО]
  • Сонголтын тохиргооны хуудсан дээр та видео горимыг ашиглах эсвэл R/L шилжүүлэгчийг ашиглах эсэхийг тохируулж болно.
Cerviray_App_30_Option_Setting
Зураг 13 - Тохиргооны сонголт
  • Бичлэг хийх функцийг идэвхжүүлнэ. Бичлэг хийх хугацааг хязгааргүй эсвэл 10 секундийн интервалтайгаар 90 секунд хүртэл тохируулж болно.
  • Камерийн гэрлийн эрчмийг 2-оос +2 хүртэл тохируулж болно.
  • Баруун/Зүүн сонголт нь баруун эсвэл солгой гарын сонголт боломжийг олгоно. Энэ өөрчлөлтийг хийснээр зураг авах дэлгэцэн дээрх зүүн/баруун цэсийн байрлал өөрчлөгдөнө.
  • Зураг авах үеийн дуут дохиог асаах/унтраах.
[МЭДЭГДЭЛ]
  • Уншаагүй байгаа үед хамгийн сүүлийн үеийн мэдэгдэл, мэдэгдлийн дохиолол нь тохиргооны хуудасны дээд талд харагдана.
Cerviray_App_31_Notice
Зураг 14 - Мэдэгдэл
Cerviray_App_32_Update_Notice
Зураг 15 - Мэдэгдэлийн Pop-Up цонх
  • Мэдэгдэлийн дохиололын тэмдэг бүхий товчлуурыг товшсоны дараа мэдэгдлийн жагсаалт гарч ирнэ.
Cerviray_App_33_Notice_List
Зураг 16 - Мэдэгдэлийн жагсаалт
  • Жагсаалтын товчлуур дээр дарвал уншаагүй мэдэгдэл дээр “N” тэмдэг байх болно.
Cerviray_App_34_Notice_Pop_Up
Зураг 17 - Pop-Up цонх
  • Таны уншихыг хүсч буй мэдэгдлийг сонгосны дараа агуулгыг харуулах болно. Хаахын тулд [OK] товчийг товшино.

Leave a Comment

Нийтэд түгээх

ТОХИРГОО

Холбоосыг хуулбарлах

АГУУЛГА