Ачаалж байна...

CERVIRAY – ГАРЫН АВЛАГА

ҮР ДҮН [CERVIRAY A.I.-ИЙН АНХНЫ ДҮГНЭЛТ]

Estimated reading: 1 minute 270 views
[CERVIRAY A.I.-ИЙН АНХНЫ ДҮГНЭЛТ]

① Cerviray A.I-ийн анхны дүгнэлтэнд дараах 4 ангиллыг санал болгодог.
– Хэвийн: Сөрөг үр дүн (өвчтөний тайлангийн хэвийн утгатай тохирч байна)
– CIN 1: Эпителийн доод түвшний гэмтэл (өвчтөний тайлангийн P1-тэй тохирч байна)
– CIN 2/3: Эпителийн дээд зэргийн гэмтэл (өвчтөний тайлангийн P2-тай тохирч байна)
– CIN 3+: Умайн хүзүүний хорт хавдрын сэжигтэй (өвчтөний тайлангийн P3-тай тохирч байна)

② Зурган дээрх цэнхэр хүрээ нь Cerviray A.I.-ийн шинжилгээний үр дүнд хорт хавдрын сэжигтэй бүс гэж дүгнэгдсэн хэсгийг ялган үзүүлж байна. 

     Зураг 49 - Хиймэл оюун ухааны анхны үр дүн
  • Програм хангамжаас илгээсэн зургуудыг AI үр дүн гэсэн хэсэг дээр харуулдаг. Үнэлгээний хуудасны зүүн дээд талд байрлах AI үр дүн нь умайн хүзүүний эпителийн неоплази (CIN) зэрэг болон түүний магадлалыг хувиар бодон харуулдаг. AI үр дүн нь кольпоскопийн шинжилгээний эцсийн үр дүн биш бөгөөд эцсийн үр дүнг гаргахын тулд эмч/клиникчийн зүгээс өвчтөний үнэлгээний хуудсыг бүрэн бөглөнө. CIN зэрэг нь эмчийн үнэлгээнд ашиглах үнэлгээний хэсэгт P1-ээс P3 гэж тэмдэглэгдсэн байдаг ба P зэрэглэлийн нарийвчилсан тайлбар нь дараах байдалтай байна:

– Хэвийн: Cerviray шинжилгээнд энгийн нүдээр ажиглагдсан өвөрмөц гэмтэл байхгүй. Умайн хүзүүн дээр эпителийн гэмтэл байгааг илтгэх зүйл байхгүй байна. Гэсэн хэдий ч HPV-ийн халдварыг энгийн нүдээр батлах боломжгүй тул бид өвчтөнүүдийг умайн хүзүүний эсийн шинжилгээ, HPV-ийн шинжилгээг хоёр жил тутамд хийхийг зөвлөж байна. Бид өвчтөнд жил бүр Cerviray-ийн шинжилгээг тогтмол хийхийг зөвлөдөг.
– P1: Эпителийн доод түвшний гэмтэл эсвэл бага зэргийн умайн хүзүүний дисплази байх боломжтой. Энэ нь HPV-ийн халдварын улмаас эсийн өөрчлөлт үүсч, ихэвчлэн эдгэрдэг эхний үе шаттай тохирч байгаа боловч энэ нь өнгөц дүгнэлт тул өвчтөнд эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна. Бид өвчтөнд 6 сарын дараа дахин Cerviray-ээр шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
– P2: Эпителийн дээд зэргийн гэмтэл эсвэл дунд/хүнд хэлбэрийн умайн хүзүүний дисплазийн сэжигтэй гэмтэл ажиглагдаж байна. Хүний хөхөнцөр вирүсээр халдварласан эсүүд маш их үржсэн бөгөөд шинжилгээгээр батлагдвал яаралтай эмчилгээ хийх шаардлагатай. Хэрэв эмчлэхгүй бол 10 орчим хувь нь умайн хүзүүний хорт хавдар  болж хүндэрч болзошгүй. Эмэгтэйчүүдийн эмчтэй зөвлөлдөх шаардлагатай бөгөөд нэмэлт шинжилгээг ахисан дээд түвшний эмнэлэгт хийх шаардлагатай. Судалгааны үр дүнгээс хамааран умайн хүзүүний биопси шаардлагатай байж болно. Баталгаажсан тохиолдолд мэс заслын эмчилгээ шаардлагатай байж болно.
– Р3: Умайн хүзүүний хорт хавдрын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Умайн хүзүүнд хэвийн бус цусны судас, шархлаа, цус алдалт ажиглагдаж, эд эсийн хэвийн бус сэжигтэй өсөлттэй байна. Эмэгтэйчүүдийн эмчтэй зөвлөлдөх шаардлагатай бөгөөд умайн хүзүүний хорт хавдрыг умайн хүзүүний биопсигоор шалгах шаардлагатай. Хэрэв умайн хүзүүний хорт хавдар батлагдсан бол өвчний явцаас хамааран мэс засал, туяа эмчилгээ, эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай.

[ЭМЧ/КЛИНИКЧИЙН КОЛЬПОСКОПЫН ҮНЭЛГЭЭ]
  • Судалгааны кольпоскопийн үр дүнг зурагтай танилцаж, боломжит хувилбаруудаас сонгох замаар баримтжуулж болно.
[САНАЛЫН ТЭМДЭГЛЭГЭЭ]
  • Зураг дээр дарснаар зураг дээр ажиллах цонх идэвхждэг. Нарийвчилан шалгах (үнэлгээ) хийхийн тулд хэрэглэгч дэлгэцэн дээр хүрч, хуруугаараа дотогш/гадаа чирж зургийг томруулж, багасгаж болно.
  • Энэ хуудсанд санал тэмдэглэгээ [Opinion marking], морфологийн үзлэг, хэвийн бус байдлын тэмдэглэгээг дэлгэцийн баруун талд байрлах хэрэгслийг ашиглан шууд зураг дээр хийх боломжтой.
  • Зураг дээр ажиллах явцад хэвийн бус олдворуудаас бусад тэмдэглэгээг дэлгэцийн баруун доод буланд байрлах хэрэгслүүдийг ашиглан хийх боломжтой.
  • Хэрэв шаардлага гарвал харааны үзлэгийг сайжруулахын тулд ногоон шүүлтүүрийн товчийг дарж ажиллуулна уу! Дүрс бичлэг авсан бол зурган дээр дарж тоглуулах боломжтой.
Зураг 50 - Зураг засварлах цонх
  • Зураг дээр ажиллах цонхонд дараах мэдээллийг харуулна.
Тэмдэг Нэршил Тайлбар
Кейс дугаар Оноогдсон кейс дугаар
Умайн хүзүүн зураг хангалтгүй (боловсруулах боломжгүй) Шаардлага хангахгүй зураг Умайн хүзүүн зураг хангалтгүй (боловсруулах боломжгүй)
Хиймэл оюун ухааны үр дүнг харах Cerviray Colposcope-ийн хиймэл оюун ухааны олдворыг үзэхийн тулд сонгоно
Санал тэмдэглэгээ Морфологийн шинж тэмдэг, хэвийн бус байдлыг тэмдэглэх маркерууд
Нийтлэг тэмдэглэгээ Хэвийн бус илэрцээс бусад тохиолдолд зориулсан тэмдэглэгээ
Зураг засварлах Үнэлгээнд хамрагдах зургуудыг харуулна
  • Компьютерийн хулгана эсвэл мэдрэгч бүхий дэлгэцтэй компьютертэй бол зураг дээр 2 удаа хурдан товшилт хийснээр жагсаалтнаас сонгож харж буй зургаа томруулж, жижигрүүлж харж болно. Энэ үйлдлийг сайн ойлгохын тулд туршилт сайн хийж үзнэ үү!
Тэмдэглэгээ хийх тохиолдол Тэмдэглэгээний тайлбар
Зөвхөн хэрэглэгчийн тэмдэглэгээг харуулна Хэрэв хэрэглэгч хэвийн бус тохиолдол илрүүлсэн бол инэж сонгож болно.
Хиймэл оюун ухааны үр дүнг харуулна "A.I. Result"-ыг сонговол Cerviray кольпоскопын хянаж баталгаажуулсан хиймэл оюун ухааны үр дүнг харуулна.
Ямар ч тэмдэглэгээг харуулахгүй Зөвхөн тодорхой дүрсийг шалгахын тулд 'A.I. Result' товчлуурыг сонгохгүй байж болно. Эсвэл Cerviray кольпоскопоор ямар нэгэн эмгэг илрээгүй бол зураг дээр ямар ч тэмдэглэгээ байхгүй байж болно.
Зураг 51 - Зургийг томруулах/багасгах
Зураг 52 - Ямар нэгэн тэмдэглэгээгүй зураг
  • [A.I. View ] товчийг дарж Cerviray кольпоскопын үр дүнд олдсон анхны олдворуудыг харагдуулахгүй болгож болно.
  • Өмнө дурьдсанчлан, хэсэг бүрийг сонгоод дараа нь сэжигтэй морфологийн шинж тэмдэгтэй тохирох хэсгийг тэмдэглэхийн тулд дээр нь хулганаараа товшино уу!
Зураг 53 - [Opinion marking] хэсгээс аль нэг тэмдэглэгээг сонгож болно.
Тэмдэглэгээ Тайлбар
Acetowhite lesion, Definite
Acetowhite lesion, Not Definite
Mosaic
Punctation
Atypical vessel
Ulceration
Cancer mass suspicious
Зураг 54 - Дүгнэлтийн тэмдэглэгээ (морфологийн тойм) болон анхны олдвор бүхий тэмдэглэсэн зургийн жишээ
  • Хэрэглэгчид шар өнгөтэй тэгш өнцөгт дүрс бүхий 6 тэмдэглэгээний хэсгийг  нэмэх боломжтой бөгөөд тэмдэглэгээ нь дээрх хүснэгтийн дагуу зүүн дээд буланд харагдах болно. Хэрэв хорт хавдар байж болох сэжигтэй байгаа бол ногооноор сонгож тэмдэглэнэ.
Зураг 55 - Дүгнэлтийн тэмдэглэгээ бүхий тэмдэглэсэн зургийн жишээ (морфологийн болон хорт хавдрын сэжигтэй талбайн үзлэг) болон эхний дүгнэлт

Зураг 56 – Сум, тэгш өнцөгт, тойрог, цагаан өнгийн текстийн тэмдэглэсэн зургийн жишээ.

  • Хэрэглэгчид хэвийн бус, сэжигтэй хэсгээс бусад тодорхой хэсэгт тэмдэг нэмж болно. Нийтлэг тэмдэглэгээнээс сум, тэгш өнцөгт, тойрог, цагаан өнгийн текст бичигч зэргийг сонгоод шууд зурган дээр хэрэглэнэ.
[ҮЗЛЭГИЙН ТҮҮХ ХАРАХ]
  • [More] товчийг дарснаар доорх цонх онгойно.
CervirayExpert_12_LastExaminations
Зураг 57 - [More] товчлуурыг дарахад гарч ирэх цонх
  • [More] цонхонд өвчтөний сүүлийн Цитологи, HPV, Биопсийн шинжилгээний түүх, өмнөх үзлэгийн жагсаалтыг харуулдаг.
  • Өмнөх үзлэгийн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол тухайн зурган дээр дарахад [Зураг 58] дээр үзүүлсэн шиг үзлэгийн түүх гарч ирнэ.
Зураг 58 - Үнэлгээний түүх

Leave a Comment

Нийтэд түгээх

ҮР ДҮН [CERVIRAY A.I.-ИЙН АНХНЫ ДҮГНЭЛТ]

Холбоосыг хуулбарлах

АГУУЛГА